Хөтөлбөрт бясалгалуудыг хэрхэн хийх вэ?

Meditatation how to use the guided meditations

Зорилго – Төвөдийн Бурханы шашны уламжлалд бясалгал гэж юу болох; түүнийг хэрхэн хийх; хийх зааварчилгаа авах

Сонсогчид – бүх түвшин, бүх насныхан 

Бүтэц 

  • Тайлбар (асуудал, шалтгаан, жишээ, арга)
  • Бясалгал (түлхүүр үгсээр хөтлөх)
  • Дүгнэлт 

Хаана хийх – чимээ шуугиангүй, цэвэр, эмх цэгцтэй газар. 

Хэзээ хийх – өглөө тухайн өдрийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө. Хэрэв боломжгүй бол өдрийн төгсгөлд унтахын өмнө. 

Хэрхэн суух – нуруу талаараа хэт өндөр, хэт нам, хэт зөөлөн, хэт хатуу биш олбог дээр хөлөө завилж сууна. Хэрэв боломжгүй бол тэгш түшлэгтэй сандал дээр сууна. Аль аль тохиолдолд нуруу цэх, өвөр дээр гарыг эвхсэн байна. Нүдээ хагас нээлттэй, доош шал руу харан харааг зөөлөн төвлөрүүлнэ.    

Бясалгах давтамж – өдөрт хамгийн багадаа нэг удаа, боломжтой бол хоёр (өглөө ажлаас өмнө, орой унтахын өмнө), вэб хуудсанд жагсаасан дарааллаар хөтөлбөрт бясалгал тус бүр дээр нэг долоон хоногийн турш өдөр бүр бясалгана. Өмнө нь хийсэн бясалгалаа шаардлагатай санагдсан ямарч үед давтан хийж болно.

Нэмэлт заавар –  

[Үзэх: Хэрхэн бясалгах вэ?]   

Top