Бодь мөрийн зэргийг заах талаар Далай Ламын өгсөн зөвөлгөө

Бодь мөрийн зэрэг ба Хутагтын дөрвөн үнэн

Доктор Берзин: Зүүн Европод Бодь мөрийн зэргийг заах хамгийн сайн арга юу бол? Дээрхийн Гэгээнтэн та “Чопа лам” (Төвд хэл: Бла-ма мчод-па, Номын багш нарт тахил өргөх ёслол (Гуру пужа) хэлэлцүүлэгтээ Хутагтын дөрвөн үнэн ба дунд цар хүрээгээр эхэлвэл зүгээр гэж зөвлөсөн байсан. Энэ талаар тодруулан айлдаж соёрхоно уу? Түүнчлэн, “Номын багшаа шүтэх ёс” болон бэлтгэл дадлагуудад холбогдуулан таны өгөх зөвөлгөө юусан бол? Коммунист улс орнуудад хүмүүс Бурхан багшийн хөргийг тавьж, шүтээндээ тахилын цөгц өргөж чадахгүй байна. Энэ нь тун сэжигтэй харагдах юм.

Дээрхийн Гэгээнтэн: Би зөвхөн коммунист орнуудад ч биш бусад газруудад ч мөн адил Хутагтын дөрвөн үнэнээр эхлэх нь хамгийн зүйтэй гэж бодож байна.

Үндсэндээ Хутагтын дөрвөн үнэнийг бид хоёр түвшинд ойлгож болно. [Зовлонгоос түр зуур ангижрах түвшин, зовлонгоос жинхэнэ ангижрах түвшин гэж. Түр зуурын чөлөөлөлтөд зорих нь Бодь мөрийн зэргийг сурах урам зоригийн анхдагч түвшинд хамаарна. Жинхэнэ эргэх орчлонгоос чөлөөлөгдөх ба төгс гэгээрэлд хүрэхээр зорих нь сурах урам зоригийн дунд ба дээд түвшинд хамаарна.]

Цаг зуурын чөлөөлөлтөд зорих нь

Анхны түвшинд:

  1. Шунал хүсэл (хоргодолт) ба уур хилэнгээр хураагдсан үйлээр бид хилэнцэт үйлийн үрийг бүтээдэг. Энэ нь янз бүрийн дорд төрлүүдэд төрөх шалтгаан болно. Энд хэлэлцэгдэх гол асуудлууд нь Гурван доод төрлийн зовлон [баяргүй орнуудад (там) очих, хавхлагдсан төрлүүдэд (өлсгөлөн бирд сүнснүүд) ба амьтдад төрөл олох] болно.
  2. Үүний шалтгаан нь авир явдлын шалтгаан ба үр дагаврын үл ойлгоц (мунхаглал) дээр суурилдаг эвдэн сүйтгэгч харьцаа юм. Үүнийг зовлонгийн үнэн шалтгаан гэж тайлбарлана.
  3. Доод төрлүүдээс өөрсдийгөө чөлөөлөх урьдчилсан бэлтгэл алхам нь ийм зовлонгоос чөлөөлөгдөх хүсэл юм. Чөлөөлөлтийн энэ төрлийг [үнэн таслан зогсоох (үнэхээр болих)] гэж тайлбарла.
  4. Арван хилэнцэт үйлийг тэвчиж, ёс суртахууны сахилгыг мөрдөн үүнийг хэрэгжүүлж гүйцэтгэнэ. Үүнийг үнэний зам мөр гэж тайлбарла. Энэ нь уг дөрвөн алхамыг бүгдийг багтаана.

Өөрөөр хэлбэл, эхлээд Хутагтын дөрвөн үнэний бүтцийг нь таниул. Тэгээд дөрвөлсөн энэ бүтцийн хүрээнд, нэгдүгээр түвшинд [Бодь мөрийн зэргийгсурах урам зоригийнанхдагч хэмжээнд хамаарах] эхний бүлэгт бид муу, доод төрлүүдийг суурь болгон авч болно. Тийнхүү [зовлонгийн хутагт үнэнээр] доод төрлүүдийн зовлонг тайлбарла. Тэгээд төрөл арилжин төрдөг дээд орнуудын жинхэнэ аз жаргал, тааллыг чөлөөлөлтийн нэг төрлийн жишээ болгож ав. Үүнийг зовлонгоос ангижруулах чөлөөлөлт гэж нотолж болно, тийм биз? Энэ нь түр зуурын чөлөөлөлт маягтай юм. Зовлонгийн [сөрөг үйлдлүүд энд бас орно] шалтгаанаас чөлөөлөгдөхөд хүргэх зам нь шалтгаан ба үр нөлөөнүүдийн хоёр нь бөгөөд өвдөх зовлонгийн хувьд чухал. [Доод төрлүүдийн өвдөх, шаналах зовлонгийн шалтгаанууд гэвэл] : жижиг шалтгаанаас том үр дагавар гарна. Хэрэв бид хэрэг хийчихвэл, [энэ нь зүгээр өнгөрөхгүй. Эвдэн сүйтгэгч явдал, авир нь үйлийн үрийн хор уршгаас өөрсдийгөө ариусгаагүй л бол эрт оройгүй зовлон амсуулна.] Энэ нь биднийг Хутагтын дөрвөн үнэний ариусгах талууд болох өвдөх зовлон, түүний шалтгаануудаас хагацахад хүрэх зам руу хөтөлнө. Энэ маягаар бид Хутагтын дөрвөн үнэнийг оллоо, тийм биз? Бодь мөрийн зэргийг зааж байхдаа онцлон чухалчлах гол зүйл бол чөлөөлөгдөх хүсэл ба Хутагтын дөрвөн үнэн юм.

Дараа нь үүн дээр аврал ирнэ. Энэ хамгийн сайхан зүйл биш гэж үү? Өөрөөр хэлбэл, хэрэв бид Бурханы номын гол утгыг Хутагтын дөрвөн үнэнээр танихгүй юм бол чөлөө учрал дүүрэн бүрдсэн хүний төрлийн агуу ач холбогдлыг хэрхэн тайлбарлаж чадах юм бэ [Хутагтын дөрвөн үнэний хам сэдэвгүйгээр]? Хэрэв бид эрдэнэт хүний төрлийн тухай эрэгцүүлж бодох юм бол бид хүний бие чухал гэж л зөвхөн дүгнэх болно. Энэ бол чамлалтай хэрэг.

Ламдрэйн (Төвд хэл: Лам-брас, зам мөр ба түүний үр дүн) Сажаба уламжлалд ухаан бодолдоо Хутагтын дөрвөн үнэнийг шингээх нь ийм маягаар зохион байгуулагджээ. Эхлээд бид зовлонгийн тухай бодох ёстой. Зөвхөн дараа нь чөлөө учрал бүрдсэн хүний төрлийн тухай бодно. Миний бодлоор энэ бол маш зөв. Бурхан багш эцсийн эцэст Хутагтын дөрвөн үнэнийг эхлээд номлосон шүү дээ. Ийм маягаар жинхэнэ чөлөөлөлтөд хүрэхэд Бодь мөрийн зэргийн дунд ба дээд түвшингүүд Хутагтын дөрвөн үнэний бүтцэд яаж орохыг хялбархан олж тогтоож болно.

Жинхэнэ чөлөөлөлтөд зорих нь

Дээрхийн Гэгээнтэн та дунд цар хүрээг эхнээс нь оролцуулна гэж байгаа тань үймүүлэн түгшээх сэтгэл, хандлагууд болон ухаан санааны тайлбарт онцлох ач холбогдол өгөх гэсэн үг үү?

Тийм ээ, энэ бол хамгийн зөв. Хэрэв та эхлээд чөлөөлөлт нь хүрч болохуйц зүйл гэдэг баримтын тайлбарт хүрээгүй бол Бурханы ном ерөөсөө огт үүсэхгүй. [Өөрөөр хэлбэл, үймүүлэн түгшээх сэтгэл, хандлагууд (үнэн зовлон ба жинхэнэ шалтгаан) нь хоромхон сарниж алга болдог. Ухаан бодол нь мөн чанараараа цэвэр тунгалаг (жам ёсны, үнэхээрийн таслан зогсоолт) бөгөөд тиймээс үймрүүлэгч сэтгэл, хандлагуудыг эгнэгт зайлуулах боломжтой гэдэг (үнэний зам мөрөөр, үнэхээрийн таслан зогсоох) гарцаагүй үнэмшил бидэнд шаардагдана.]

Цаашилбал [дээд төрөлтний тухайд] хайр, нигүүсэл, бодь сэтгэлийн талаар жаахан тайлбарлах нь сайн. Урьдах төрлүүд байдаг буюу удирдлага хяналтаас гадуур төрөл арилжихаас чөлөөлөгдөхийг хүмүүс хүлээн авсан, аваагүй, алин боловч энэ амьдралдаа хайрладаг, өрөөл бусадтай эвсэг, найрсаг хүн байх гэдэг маш чухал билээ.

Тэгээд, дөрвөн хэмжээлшгүйг эрэгцүүлэн, хамаг амьтан зовлонгоос хагацаасай, аз жаргал төгөлдөр болж, зовлонгийн шалтгаанаас чөлөөлөгдөөсэй хэмээсэн ерөөлийг тавих нь сайн. Дараа нь өөрийнхөө ба бусдын тухай хандлагуудаа алагчлалгүй, тэгш болгох талаар тайлбарла. Өөрөөр хэлбэл, өөрийгөө хайрлах нь хамаг асуудлын үүд хаалга, өрөөл бусдыг голчлох нь хамаг эрхэм чанаруудын суурь бөгөөд энэ хоёр санааг хэрэгжүүлж, нийгмийн тусын төлөө өөрсдийгөө чиглүүлнэ.

Бодь мөрийн зэрэг дэх “Номын багшийг шүтэх ёс”-ны байр суурь

Номын багшийг шүтэх ёсыг дурьдах ямар нэг шаардлага байна уу? Зүүн Европын хүмүүст Номын багш (Гуру) байхгүй шүү дээ.

Бид аврал одуулахад, жинхэнэ аврал бол Бурханы номын [үнэхээр таслан зогсоолт ба үнэний зам мөр] үнэт эрдэнэ байдаг юм. Өөрсдийн оюуны орон зайд Бурханы номыг агуулахын тулд бидэнд түүнийг үүсгэх аргууд хэрэгтэй, бидэнд ном эрдэнийн бодит байдал юу болохыг заах хэн нэгэн хэрэгтэй [тайлбар болон хувийн үлгэр жишээгээрээ]. Бидэнд бас найз нөхөд Хуваргууд, өөрөөр хэлбэл, зохих ёсоор Бурханы номын эрдэнийг хэрэгжүүлэх явц дундаа замнаж буй тодорхой түвшинд, амжилтанд хэдийнээ хүрсэн хүмүүс бас хэрэгтэй.

Номыг заагч нь Номын багшаас өөр хэн байх вэ? гэж асуух юм бол Төвдийн заагч гэдэг үг танпа (Төвд хэл: бстан-па) нь бас багш гэдэг үг болохыг үзнэ. Номыг заах багшгүйгээр бид дадлагжих аргагүй байх болно. Ингэж бид Номын багшдаа хүрч очих болно.

Манай уламжлалт Бодь мөрийн зэрэгт тайлбарласнаар Номын багшийн (Гуру) тухай хэн нэгэнд ойлгон хандах талаар яриад байх шаардлага болоод учир энд байхгүй. Үүнийг ердөө л энгийн түвшинд орхи. Биднийг сургаж байгаа хүн чухал учраас ном судрууд тэдгээр чанаруудыг авч үзжээ. Тэгээд Винайн, Их хөлгөний болон бусад судруудад тайлбарласнаар, багшийн ялгаатай түвшнүүдийн дагуу Номын багшийн чанарыг тайлбарлах нь зүйтэй.

Би хамгийн сүүлд Зүүн Европт байхдаа эрдэнэт хүний амьдарлын талаар тайлбарласан юм. Эдгээр орнуудын олон хүн коммунист системийн үед тэд эцсийн дүнд утга учиртай юу ч хийж чадахгүй, амьдралаасаа юуг ч таньж ойлгох аргагүй байжээ гэж өөрсөддөө харамсдаг болохыг би олж мэдлээ. Тэд эрдэнэт хүний амьдарлын тухай сургаалыг маш их үнэлэх шиг санагдсан.

Маш сайн. Энэ бол зөв хандлага байна.

Top