Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Бурханы шашинд суралцахын өмнө > Бурханы шашныг орчин үетэй нийцүүлэх нь > Номын төвүүдийн төвд болон барууны багш нарт өгөх зөвөлгөө

Номын төвүүдийн төвд болон барууны багш нарт өгөх зөвөлгөө

Дээрхийн гэгээн XIV Далай лам
Төвдийн Бурханы шашны Европын II бага хурал
Фрайбург хот, Швейцари улс
2013 оны 4-р сар
Хянан тохиолдуулсан Александер Берзин

Сэтгэлийн ая тух, амгаланд хүрэх нь чухал

Бурханы номонд бүхнээ зориулсан энэ олон хүмүүс, төвд нөхөд та бүхэнтэй уулзаж байгаадаа би маш их баяртай байна. Энэ үнэхээр хүндтэй хэрэг. Та бүхэнтэй хуваалцах хэдэн зүйл байна.

Та бүхэн мэдэж байгаачлан дэлхий дээр долоон тэрбум хүн амьдарч байна. Би үргэлж хүн бүр аз жаргалтай амьдрал хүсдэг гэж ярьдаг. Өнөөдрийг хүртэл олон хүмүүс аз жаргалтай амьдралын туйлын эх сурвалж бол мөнгө эсвэл материаллаг эд зүйлс гэж бодсоор байна. Сүүлийн хэдэн жил магадгүй эдийн засгийн хямралаас болж хэрэв мөнгө л байвал бүх зүйл болно гэж үздэг байсан хүмүүс өнөөдөр зарим зүйлийг эрэгцүүлэн бодох болсон гэж би ойлгож байгаа. Хүмүүст бидний одоогийн амьдрах хэв маяг үнэхээр зөв үү эсвэл ямар нэг зүйл дутаад байна уу гэсэн асуулт тулгарч байна. Олон эрдэмтэд сэтгэлийн тав тух, сэтгэлийн амгалан бол зөвхөн бие эрүүл байхад нөлөөлөөд зогсохгүй гол хүчин зүйл гэж үзэх болсон нь туйлын чухал.

Миний мэдэж байгаагаар Сэтгэл ба Амьдрал институт хүмүүст боловсрол олгох тал дээр үнэхээр их хүчин чармайлт гаргаж байна. Бид дотоод амар амгаландаа илүү их анхаарал тавьж, сэтгэлийн амгаланд хүрэх ёстой. Мэдээж өөр өөр шашны уламжлалууд бүгд бидний дотоод үнэт зүйлсийг дэвшүүлэн тавихад хувь нэмэр оруулах чадамжтай гэж би үздэг.

Бурханы шашны доторх гүн ухааны өөр өөр үзэл баримтлалууд

Бурхан багш бидний мэдэх шравага-яана, брадигабудда-яана, бодьсадва-яана гэсэн Бурханы шашны гурван хөлгөний сургаалыг заасан. Гүн ухааны хувьд бид Вайбашика, Саутантрика, Читаматра, Мадяамака (Өвөрмөц өгүүлэгч, Судартан, Сэтгэл төдийтөн, Төв үзэл) гэсэн дөрвөн үзэл сургаалтай. Өөрөөр хэлбэл нэг сэтгэгч, нэг гүн ухаантан, нэг хүн эдгээр өөр өөр гүн ухааны үзлийг заасан байна. Яагаад? Бурхан багш өөр өөр хүмүүс огт өөр өөр сэтгэлийн хандлагатай байдгийг ойлгож мэдсэн учраас өөр өөр хөлгөний сургаал, өөр өөр гүн ухааны үзлийг заах хэрэгтэй болжээ. Налиндирын (Наланда) сургуулийнхны хувьд бид эдгээр зүйлтэй нилээд танил юм. Ийм учраас энэ жишээгээр бид бусад бүх шашны уламжлалыг хүлээж авах нь чухал.

Шашинтай болон шашингүй хувь хүмүүсийн ёс суртахууны зарчим

Саяхан би нэг судалгаанд 7 тэрбум хүний 1 тэрбум нь албан ёсоор шашнаас татгалзаад байна гэж дурдсан байхыг харсан. Энэ бол их тоо! Долоон хүн тутмын нэг нь итгэл үнэмшилгүй байна. Итгэл үнэмшилтэй хүмүүс ч зүй бус үйлдэл хийх, бусдыг өөрийн сонирхолд тааруулан шударга бусаар ашиглах болон бусад эрүүл бус үйлдлүүд хийж байгаа тухай бид байнга сонсдог. Энэ нь тэрхүү 6 тэрбум итгэл үнэмшилтэй хүмүүсийн дунд ч олон хүмүүс итгэл үнэмшилдээ нухацтай хандахгүй байгааг тодорхой харуулж байна. Шашин нь заримдаа сайн зүйл ярьж муу зүйл хэрхэн хийхийг заадаг зүйл болжээ гэж би хэлж байсан. Эдгээр хүмүүсийн хувьд тэд шашныхаа уламжлалыг ердөө нэг зан заншил гэж үзэн магадгүй өдөрт цөөн хэдэн минут түүний тухай нухацтай авч үзэн үлдсэн 24 цагт нь хайхрамжгүй түүндээ хандаж байгааг тодорхой харуулж байгаа юм. Энэ их муу зүйл. Учир нь энд ёс суртахууны итгэл үнэмшил дутагдаж байна. Иймд бид ёс суртахууны итгэл үнэмшлийг бий болгоход ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Ёс суртахуун бол шашны эсвэл Эзэн тэнгэр, Бурхан багшийн асуудал биш, тэр бол бидний асуудал, бидний санаа тавих зүйл.

Үнэхээр ёс суртахууны зарчмаар амьдралаа хөтөлж байгаа тэр хүн л өөрөө илүү их аз жаргалтай байдаг. Учир нь ёс суртахууны зарчмыг баримталснаар бидний бие, хэлний үйлдэл бүхэн эерэг болж үүний үр дүнд та бүхий л үйл ажиллагаагаа ил тунгалаг явуулж түүгээрээ илүү олон найз нөхөдтэй мөн өөртөө илүү их итгэлтэй болдог юм.

Шашны бус иргэний үзэл

Зарим шашнууд “шашны бус иргэн” гэдэг үгэнд үнэхээр их дургүйцдэг гэж би боддог. Бурханы сургаал, мэдээж Энэтхэгийн нийтлэг уламжлалын дагуу “шашны бус иргэний үзлийн” тухай ойлголт аль хэдийн гурван мянга гаруй жилийн нүүр үзээд байна. Энэтхэгийн, шашны бус иргэний үзэл гэдэг ойлголтоор бол бид шашингүй хүмүүсээ хүндэтгэх ёстой. Миний өмнө дурдсанчлан хэрэв Бурхан багш өнөөдөр байсан бол шашингүй хүмүүсийг мөн адил хүн хэмээн чин сэтгэлээсээ үзэж тэдэнд заавал хүлээн зөвшөөрөх ёстой нэг төрлийн итгэл үнэмшил тулгахгүй байх байсан гэж би боддог. Иймд Бурханы шашны төвүүд, Бурханы шашны нийгмийн бүлгүүд юуны түрүүнд ёс суртахууныг дэвшүүлэн тавихад шашны бус иргэний аргыг голлон хэрхэн хувь нэмэр оруулах талаар нухацтай бодох хэрэгтэй.

Бурханы шашинтнууд бид өөрийн уламжлалаа ухуулан сурталчлахгүй байхыг хичээх хэрэгтэй гэж би үргэлж хэлдэг. Сүүлийн хэдэн арван жилийн турш надад Америк, Европ болон бусад олон бурханы бус шашинтай орнуудад Бурханы шашны гүн ухаан, Бурханы номын талаар ярих, тайлбарлах боломж гарч байлаа. Гэвч би өөрийн уламжлалаа дагах нь илүү сайн байдаг гэдгийг үргэлж тодорхой хэлсээр ирсэн. Шашнаа солих амархан байдаггүй. Та бүхэн бүгд үүнийг мэдэж байгаа гэж бодож байна. Тийм ч учраас би хэзээ ч үүнийг хөхүүлэн дэмжихийг оролдож байгаагүй. Мэдээж би Бурханы шашинтаны хувьд хэрэв хэн нэгэн хүн Бурханы шашныг үнэхээр сонирхож байвал баяртай байдаг. Гэвч би хэзээ ч хэнд ч та нар Бурханы шашныг дагах хэрэгтэй гэж хэлж байгаагүй. Ингэх нь ялангуяа барууны болон бусад бурханы бус шашинтай орнуудын хувьд тэдний хувийн асуудалд хөндлөнгөөс оролцсонтой адил юм.

Өөрөө үлгэрлэх

Бусдад хор хүргэхгүй байхыг өөрөөрөө үлгэрлэх хэрэгтэй гэсэн нэг төвд үг байдаг. Бурханы бус шашинтай хүмүүс Энэтхэгт төвд оршин суугчдын аль нэг сууринд нэг том хийд байгууллаа гэж бодъё. Төвдүүд тэр явдалд их таатай хандахгүй байх гэж би бодож байна. Тэгвэл энд жүүд-христ шашны уламжлалтай оронд хэрэв бид нэг том төвдийн бурханы шашны хийд байгуулж эхэлбэл зарим хүмүүсийн хувьд энэ болох мэт санагдавч нөгөө талаараа энэ нь үнэндээ тэдний итгэл үнэмшилд хөндлөнгөөс оролцож буй хэрэг болно. Нэг удаа Францад нэг хандивлагч маань том төв барихыг хүссэн боловч ингэх нь Францад тохиромжгүй юм гэж би зөвлөж байсан. Хэрэв та бүхэн үнэхээр хандив өргөх, том төв байгуулах хүсэлтэй байвал Тайланд, эсвэл өөр бурханы шашинтай орон, эсвэл Энэтхэгийг сонгох хэрэгтэй. Энэ бол бага зэрэг мэдрэмжтэй байж, санаж байх зүйл шүү. Хэрэв бусад хүмүүс ийм зүйл хийвэл та яах байсан бол хэмээн өөрийнхөө зүгээс бодож үзэж байх хэрэгтэй.

Шашин ба ёс суртахууныг үгүйсгэх нь

Миний өмнө дурдсанчлан Бурханы ном нь сонсож буй хүмүүсийнхээ сэтгэлийн хандлагад нийцэж байдаг учраас Бурхан багш өөр өөр гүн ухааны үзэл баримтлал, өөр өөр аргуудыг заажээ. Өнөөдөр бид 21-р зуунтай золгож, шүтлэг бишрэлгүй хүмүүс олон болж байгаа энэ үед эдгээр шүтлэг бишрэлгүй хүмүүст илүү ухаалаг, энэрэнгүй байхад нь хэрхэн туслах талаар нухацтай бодож үзэх ёстой. Үүнийг хийх цорын ганц арга бол боловсрол олгох. Шинжлэх ухааны судалгаа, мэдлэг, туршлагаа ашиглан энэ бүхнийг бид хийж чадна. Мэдээж та шүтлэг бишрэлгүй хэвээр үлдэж болно, энэ бол маргаангүй таны зөв. Бүр та шашингүй үзэлтэй ч байж болно, энэ боломжтой, ямар ч асуудал байхгүй. Тэгэхээр шашныг үгүйсгэж болно, харин ёс суртахууны зарчмыг үгүйсгэх нь маш муу үр дагаварт хүргэх нь ойлгомжтой.

Олон өөр орнуудад байгаа манай бурханы шашны төвүүд зөвхөн Бурханы шашны бүтээлийн талаар мэдээлэл өгөөд зогсохгүй амьдарч байгаа нийгмийнхээ сайн сайханд багахан ч гэсэн хувь нэмэр оруулах талаар илүү их зүйлийг бодох ёстой. Нэг удаа би Австралид нас эцэслэж байгаа хүмүүст туслах үйлчилгээ үзүүлдэг Зопа Ламын хөнгөвчлөх эмчилгээний төвд зочилж байсан юм.

Тэнд төвдийн бурханы шашны эмэгтэй хуврагууд, европ эмэгтэй хуврагууд өвчтөнгүүдийг асарч байсан. Тэд үнэхээр тустай зүйл хийж байна.

Сөрөг сэтгэл хөдлөлтэй ажиллах тухай Бурханы шашны сургаалууд

Сүүлийн гучаад жилийн туршид эрдэмтэд болон өөр бусад олон хүмүүстэй олон удаа уулзаж ярилцсаны үр дүнд цөөнгүй тооны эрдэмтэд Бурханы шашны бүтээлүүдээс сэтгэл, сэтгэл хөдлөл, тэдгээртэй хэрхэн ажиллах талаар чухал мэдээллүүдийг олж авч байгаа нь тодорхой болж байна. Сүүлийн хоёр, гурван жилийн өмнөөс эхлэн би Гаанжуур, Даанжуурын 300 боть сургаалын агуулгыг гурван хэсэгт хувааж болно гэж хэлж байгаа. Эхний хэсэг нь матери, цаг хугацаа, сэтгэл, сэтгэл хөдлөлийн тухай бөгөөд үүнийг бид шинжлэх ухааны хэсэг гэж үзэж болно. Хоёр дахь хэсэг нь гүн ухааны, квант физиктэй маш ойролцоо Мадяамака үзлийн (Төв үзлийн) тухай юм. Энэ хэсгийг бид мөн л шашны бүтээл гэж авч үзэхгүй. Тэгэхээр бид шинжлэх ухаан, гүн ухааны хоёр хэсэгтэй, харин сүүлийн гурав дахь хэсэг нь шашны хэсэг болох юм.

Манай эдгээр олон төвүүд нирваан, мокша (гэтлэхүй) гэх мэтийг дурдахгүйгээр сэтгэл, сэтгэл хөдлөл гэх мэт сургаалуудаас зааж эхлэх хэрэгтэй байна. Мэдээж бид өөрсдөө мокшад маш их итгэдэг боловч үүнд хүрэхэд үнэхээр хэцүү! Бид үргэлж л мокша, мокша (гэтлэхүй, гэтлэхүй), сэмжэн тамжад, сэмжэн тамжад (хамаг амьтан ... [амгалан байх болтугай], хамаг амьтан ... [зовлонгүй байх болтугай]) гэх боловч бодит амьдрал дээр бидний үйлдлүүд тийм түвшинд хүрдэггүй. Ийм учраас хүмүүс нирваан, дараа төрлийн талаар бус ердөө л Бурханы шашны шинжлэх ухаан, гүн ухааны талаар судлах нь тэдэнд илүү баяр жаргалтай байхад ихээхэн тусалж чадна гэж би бодож байна. Өмнө дурдсанчлан аз жаргалын жинхэнэ эх сурвалж бол бидний сэтгэл, асуудал бодитой үүсгэгч нь бидний сэтгэл хөдлөл юм шүү.

Сэтгэлийн эрүүл ахуй

Бидэнд төвөг удаж, сөрөг үр дагаварт хүргэж байдаг сэтгэл хөдлөлүүдтэй ажиллахын тулд сэтгэл хөдлөл хэрхэн бий болдог тогтолцооны тухай мэдэх хэрэгтэй. Энэ удаа би “хувийн ариун цэвэр” гэж байдаг шиг “сэтгэлийн ариун цэвэр”-ийн талаар ярья гэж бодлоо. Боловсролынхоо нэг хэсэг болгож бид биеэ хэрхэн арчлах талаар хичээл заалгадаг. Тэгэхээр үүнтэй адил сэтгэл хөдлөлөө хэрхэн анхаарах талаар шашинтай холбож биш харин ерөнхий эрдмийн, эрүүл ахуйн хичээлтэй холбоотойгоор заалгах хэрэгтэй. Мэдээж Бурханы шашинтнууд бид сэтгэл хөдлөлийг хэрхэн нирваанд урвуулах тухай, сэтгэл хөдлөл, сэтгэлийн төлөв байдлуудын тухай асар их мэдлэгтэй. Гэвч энгийн иргэдэд уур хилэн, үзэн ядах сэтгэл, айдас гэх мэт сөрөг үр дагавартай сэтгэлийн төлвүүдийг хэрхэн даван туулах талаар мэдлэг хэрэгтэй байна.

Тэгэхээр манай төвүүд бурханы шашинтнуудын хувьд зарим нэг нь буланд зүүрмэглэж байсан ч болдог [инээв] хурал, уншлага явуулах төдийгүй сэтгэл хөдлөл, сэтгэлийн тухай, лоригийн сэдвүүдээр, сэтгэлийн шинжлэх ухааны талаар сургалтууд явуулах хэрэгтэй. Абидармакоша болон Абидарма-самукчаяа зохиолууд сэтгэлийн талаар нилээд их сэдвүүдийг багтаасан байдаг. Гэвч тэдгээр нь дангаараа хангалттай биш гэж бодож байна. Сэтгэлийн илүү нарийн, гүнзгий үйл явцын талаар Праманаварттика зохиолоос үзэж болно. Дармакирти зохиолынхоо бүх бүлгүүддээ, тэр дундаа гуравдугаар бүлэгтээ танин мэдэхүйн талаар, юмстай (орон) холбоотойгоор бид хэрхэн танин мэддэгийг тайлбарласан байдаг. Энэ бүхнийг би цэвэр шинжлэх ухааны сэдэв гэж бодож байна.

Яваандаа манай төвүүд шашны бус сургалтын, боловсролын төвүүд болж болно. Хааяа хүсэлт тавьсан бурханы шашинтай хүмүүст зориулан хурал уншлага, бясалгал явуулж болно. Гэвч цэвэр шинжлэх ухааны түвшинд, Бурханы шашны шинжлэх ухаан, сэтгэлийн тухай мэдээллээр эхлэх нь маш чухал. Хүмүүсийг бурханы шашинтан, бурханы шашинтан бус (үүнд бурханы шашинтан хүмүүсийг бас хамруулж болно) гэсэн хоёр бүлэгт хувааж сэтгэл хөдлөл, бидний сэтгэлийн газрын зураг гэж хэлдэг сэтгэлийн тухай мэдлэгийг зааж болох юм.

Сөрөг үр дагаварт хүргэдэг сэтгэлийн төлөвтэй ажиллахын тулд эхлээд бид сэтгэл хөдлөл, сэтгэлтэй холбоотой өргөн цар хүрээтэй мэдээллийн бүрэн дүр зургийг гаргаж авах хэрэгтэй. Одоогоор орчин үеийн эрдэмтэд энэ тал дээр сайн боловсроогүй, сэтгэлийн шинжлэх ухаан хангалттай хөгжөөгүй байна. Үүнд Энэтхэгийн эртний уламжлалт ухаан маш их тус болно гэж би боддог.

21-р зууны бурханы шашинтан байх

Бид бурханы шашинтныхаа хувьд 21-р зууны бурханы шашинтан байх хэрэгтэй. Энэ нь бид уншлага, бясалгалаа Бурханы шашны цогц бүрэн мэдлэгтэйгээр бүтээнэ гэсэн үг. Бясалгалд суралцаж бүтээл хийх нь маш чухал. Гэвч бясалгалын жинхэнэ материал бол мэдлэг. Энэ туйлын чухал. Манай бүх төвүүд Бурханы шашны системийг цогцоор нь тайлбарлахыг оролдох хэрэгтэй.

Нэг удаа Америкт нэг уулзалтын дараа үдийн хоолны үеэр нэг америк эмэгтэй төвд уламжлал бол Наландирын (Наланда) ёс юм гэж намайг хэлэхэд зарим гаржүдва, сажава нар үүнтэй бүрэн санал нийлэхгүй байсан тухай хэлсэн юм. Тэр үед би энэ тухай тайлбарлахыг оролдож бас маргасангүй. Үнэндээ Сажийн ёс Наландирын сургуулийн их мастеруудын нэг Вирупагаас уламжлалтай. Тэрээр Бурханы шашны эрдэмд суралцан, зааж байх үедээ Нэтэн Чокёон буюу Дармапала нэртэй байсан. Ёнцэйгийн бичсэн Самдинирмокана Судрын тайлбарт Дармапалагийн зохиолоос татсан олон ишлэл байдаг. Дармапала хожим нь Вирупа нэртэй болсон. Ийнхүү Сажийн ёс бол түүний уламжлал бөгөөд тэрээр Наландирын сургуулийн эрдэмтэн байсан юм. Марва (Марпа), Мил богд (Миларэпа), Гампопа нарын уламжлал болох Гаржүдийн ёсны хувьд Наропа (Норова) нь Марвагийн багш бөгөөд мөн л Наландирын сургуулийн эрдэмтэн байсан.

Урсгалаар хуваагдах хийгээд уламжлалууд хоорондоо харилцан зохицох нь

Эдгээр зүйлүүдийг бид мэдэж байх нь нилээд чухал гэж би бодож байна. Үгүй бол Сажийн ёс нь ямар нэг дамжлагатай холбоогүйгээр өөрөө гарч ирсэн мэт санагдана. Гэлүг болон Гаадамбын ёсны хувьд ч адил. Тус бүрдээ ямар нэг хэмжээгээр бие даасан боловч урсгалаар хуваагдан “бид”, “тэд” гэж эхэлвэл саад тотгорууд бий болох учраас үүнээс зайлсхийх ёстой. Төвдийн Бурханы шашны уламжлал бол Бурханы шашны уламжлалын хамгийн баялаг, бүрэн төгс хэлбэр гэж би үздэг. Энэ талаар маргах зүйл байхгүй.

Мөн Наландирын ёсны үзэл, гүн ухааныг тайлбарлах хамгийн сайн хэл гэдгээрээ төвд хэл чухал. Олон сайн орчуулагч нар ч байна. Та нар мэдэж байгаа. Та бүхэн надаас ч илүү сайн мэдэж байгаа. Энэ баялаг уламжлал өнөөдөр олон бэрхшээлтэй тулгарч байна. Ийм үед бүх Төвдийн Бурханы шашны хүмүүс харилцан зохицох талаар бодох ёстой бөгөөд тэдний ойр дотно харилцаа маш чухал. Урсгалаар хуваагдах нь үнэндээ нилээд ухаангүй хэрэг бөгөөд бодит байдлыг огт мэдэхгүй байгааг харуулдаг. Заримдаа би урсгалаар хуваагдах нь ердөө л өөр өөр өнгийн малгайнаас болдог гэж боддог. Бид улаан, шар, хар, цагаан малгай өмсдөг. Одоохондоо ногоон малгай байхгүй байна. Экологийн хөдөлгөөнийг дэмжиж ногоон малгай өмсөж эхэлж болох юм гэж би боддог [инээв]. Тэгэхээр энэ бүхэн бол явцуу сэтгэлгээнээс болж байгаа үнэхээр ухаангүй, нийтэд нь хангалттай (холистик байдлаар) авч үзэхгүй байгаа хэрэг юм. Ялангуяа өнөөгийн ноцтой нөхцөл байдлуудын дунд үнэхээр, үнэхээр ухаангүй зүйлүүд их явагдаж байна!

Ийм учраас хянамгай байгаарай. Миний хэлэх гэсэн зүйл ингээд дуусч байна. Өнөөдөр бороо орж, цаг агаар их муудлаа. Онгоцондоо сууснаас хойш бараг нэг цаг хүлээсэн гэж би бодож байна. Юутай ч Эзэний ивээлээр бид энд ирээд байна [инээв]!