Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Бидэнд туслах > Үлдсэн ажил

Үлдсэн ажил

Одоогоор цахим хуудсанд тавигдаад байгаа 915 Англи хэл дээрх өгүүллээс барагцаагаар 47.1% нь Герман,  40.9% нь Орос, 27.0% нь Испани, 19.1% нь Хятад, 18.0% нь Португали, 17.5% нь Араб, 13.9% нь Урду, 13.2% нь Польш,  11.5% нь Франц, 10.6% нь Индонез, 6.9% нь Итали, 6.0% нь Турк, 4.7% нь Вьетнам, 2.5% нь Монгол хэл рүү тус бүр орчуулагдаад байна. Мөн Төвд, Хинду Япон болон Перс хэлний орчуулгууд эхэлчихсэн байгаа. 

Бид одоогоор нийт 700 гаруй Англи хэл дээрх аудио файлуудыг бичгэн хэлбэрт буулгах ажлыг хийж байна. Бид мөн эдгээр бичгэн хэлбэрт буулгасан материалаа редакторлаж эхэлсэн болно. Ингэснээр бид эдгээр материалыг бусад хэл рүү орчуулж цахим хуудсандаа тавих боломжтой болох юм. 

Энэ том зорилтыг хийж гүйцэтгэхийн тулд илүү их туслах хүч бидний дараах ажлуудад шаардлагатай байна:

  • Англи хэлнээс дээр дурдсан 16 хэл рүү орчуулга хийх. Энэ ажил даруй эхэлсэн байгаа (дээрхийг уншина уу); өөр хэлний орчуулга хийх хүсэлтийг талархан хүлээж авах болно
  • Англи хэлнээс бусад хэл рүү хийсэн орчуулгыг редакторлан хянах 
  • Үгсийн тайлбар толь: Төвд болон Англи хэл дээрх техник үг хэллэгийн тайлбартай үгсийн толь болон тэдгээр үг хэллэгийг бусад хэл рүү орчуулсан үг хэллэгийн тайлбартай үгсийн толийг бэлтгэх
  • Англи хэл дээрх MP3 файлуудыг бичгэн хэлбэрт буулгах 
  • Лекцийн MP3 файлуудыг засаж янзлах буюу өөрөөр хэлбэл олон хэл дээр явагдсан лекцийн Англи болон Төвд эх үүсвэрийг орчуулгаас нь салгаж цэгцлэх

Арай ажил эхлүүлж амжаагүй гол чухал материалууд:

  • Гэвш зэрэг авахын тулд сурдаг гол материалуудад тулгуурлан заасан нэг жилийн хичээлийн хөтөлбөрийг Гэвш Наваан Даржей болон Гэвш Соном Рэнцэн нар заах үед бичиж тэмдэглэсэн гар бичмэл
  • Төв Ази болон Буддизмын түүхийн талаарх мянга орчим бүтээлээс хийж авсан гар бичмэл товчлол

Бид Бурханы ном буюу сургаалийг бүгдэд хүртээмжтэй, үнэ төлбөргүй байлгах Бурханы шашны уламжлалыг сэргээж байна. 

Берзиний Архивийн материалуудыг хүмүүст хүртээмжтэй, үнэ төлбөргүй байлгахад маань хувь нэмрээ оруулаарай. Төслийг хэрэгжүүлэхэд илүү их ажиллах хүч, зогсолтгүй санхүүжилт хэрэгтэй. Та хандив өргөх, эсвэл өөрийн ур чадвараар туслахын аль нь ч байсан бид талархан хүлээж авах болно. Та дараах хэлбэрээр тусалж болно: 

Хандиваар                Ур чадвараар

 

Өөр нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягт хандаарай: info@berzinarchives.com.


Берзиний Архивыг сонирхон үзсэнд тань баярлалаа!