Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Бидний тухай > Лин Ринбүүчигийн мэндчилгээ

Лин Ринбүүчигийн мэндчилгээ

Мэндчилгээ

Интернэтээр дамжуулан илүү хялбар, өргөн хүрээнд мэдээлэл олж авах боломжтой болж байгаа энэ үед Бурханы шашны талаар болон Төвдийн соёлын бусад олон талыг судлахыг сонирхож байгаа дэлхийн орон орны хүмүүс мэдээллийн эх сурвалжаа болгож нэн тэргүүнд цахим хуудсуудад хандах болжээ. Илүү гүнзгий түвшинд суралцахыг хүссэн хүмүүс эрдэм мэдлэгтэй багш хайж, боломж бүрдвэл тухайн багшаасаа суралцаж эхэлдэг. Гэвч тэдний сурах үйл явцад интернэт нь мөн л мэдлэгийн нэмэлт эх үүсвэр болсоор байна. Харин зарим хүмүүсийн хувьд янз бүрийн шалтгаанаар багштай учрах нөхцөлүүд бүрддэггүй. Зарим нь багштай учирсан ч санхүүгийн эсвэл ажлын нөхцөл байдлаас болж тэр бүрчлэн багштайгаа ойр байж, суралцах боломжгүй байдаг. Тэдний хувьд ч интернэт нь сургаал номын чухал эх үүсвэр юм.  

Интернэтэд Бурханы шашин болон Төвдийн соёлын талаар маш олон цахим хуудсууд тавигджээ. Зарим цахим хуудсууд үнэн зөв мэдээлэл өгч байхад харамсалтай нь заримд нь найдах боломжгүй байна. Энэ цаг үед Александер Берзин өөрийн Берзиний архив цахим хуудсаар дамжуулан үнэн зөв мэдээллийг олон хэл дээр, үнэ төлбөргүй нийтийн хүртээл болгож байгаад би тун их баяртай байна. Тэрээр энэ бүхнийг өдөр бүр нэмэгдэж байгаа боловч, харамсалтай нь анхаарлын гадна орхигддог хөгжлийн бэрхшээлтэй уншигч, суралцагчдад ч хүртээмжтэй болгож байгаад би бас их баяртай байгаа. 

Александер нь миний өмнөх дүр Ёнзин Лин Ринбүчигийн шавь бөгөөд зарим үед түүний орчуулагчаар ажилладаг байсан юм. Миний энэ дүрд ч бид номын барилдлагаа хадгалсаар байгаа. Билэг ухаан, энэрэн нигүүлсэх сэтгэлийн үүднээс ном сургаал, мэдээллийг уламжлалт болон орчин үеийн аргыг хослуулан түгээснээр даян дэлхийд энх тайван, аз жаргал бат орших болтугай.

 

[Гарын үсэг] 2009 оны 5-р сарын 19

 

Линг Ринбүүчигийн хэлсэн үгийг агуулсан материалын эх хувилбарын скэннердсэн хуулбар