Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Бидний тухай > Дээрхийн Гэгээн Далай ламын мэндчилгээ

Дээрхийн Гэгээн Далай ламын мэндчилгээ

Мэндчилгээ

21-р зуун урагшлахын хирээр интернэт нь илүү өргөн хүрээнд, дэлхийн түвшинд мэдээлэл солилцох чухал хэрэгсэл болоод байна. Бурханы шашны сургаал, түүх, Төвдийн соёлтой холбоотой мэдээллүүд ч үүнд бас хамаарна. Ялангуяа ном хөтлөх багш, уншиж судлах ном ховор газруудад интернэт мэдээллийн гол эх үүсвэр юм. 

Шашны талаарх буруу ойлголт газар авсан, олон шашин, шашны олон урсгал зэрэгцэж оршдог тэдгээр орнуудад харилцан бие биеэ үгүйсгэх, зөрчилдөх байдлыг дэвэргэж байгаа (мунхагийг) буруу үзлийг арилгах хамгийн хүчтэй арга нь шашныхаа сургаалд суралцаж үнэн зөв боловсрол олох явдал билээ. Иймд миний бие эрдэмтэн Александер Берзиний олон хэл дээр мэдээллээ хүргэдэг www.berzinarchives.com цахим хуудсыг  Бурханы шашны өөр өөр ёс, үзэл, Төвдийн соёлыг хамарсан өргөн хүрээтэй нийтлэлүүдийг интернэтээр дамжуулан олны хүртээл болгож байгаагийн хувьд нь Бурханы шашны боловсролын үнэтэй хэрэгсэл хэмээн таатай хүлээн авч байна.

 

2007 оны 1-р сарын 26  [Гарын үсэг]

 

 

Дээрхийн Гэгээн Далай ламын хэлсэн үгийг агуулсан материалын эх хувилбарын скэннердсэн хуулбар