Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Бидний тухай > Талархал

Талархал

Энэхүү цахим хуудас нь олон хүний нөр их хөдөлмөр, санхүүгийн дэмжлэг, эрх зүйн болон мэргэжлийн туслалцаатайгаар бий болсон билээ. Юуны өмнө миний номын багш нар болох Дээрхийн Гэгээн 14-р Далай лам, Цэнжаб Сэркон Ринбүүчи асан, түүний дараагийн дүр II Цэнжаб Сэркон Ринбүүчи, Сажа Тризин, Чогиэ Тричэн Ринбүүчи асан, Дуджом Ринбүүчи асан, Бэрү Киэнцэ Ринбүүчи, гэвш Наваан Даргиэй асан, гэвш Соном Ринчен, гэвш Даваа, гэвш Ванчин, гэвш Тэнзин Занпо, гэвш Тэкчог нарт талархлаа илэрхийлэхийг хүсэж байна. Миний сурсан, энэхүү цахим хуудсанд тайлбарлахыг оролдож байгаа бүхнийг багш нарынхаа утга төгс тайлбарууд, энэрэх сэтгэл, үлгэр дууриаллаас олж авсан юм.

Мөн энэхүү цахим хуудсыг бүтээх санааг анх гаргасан Алдемар Хегевалд, цахим хуудсыг бүтээж, ажиллуулж байгаа вэбмастер Кристиан Штайнерт, Катя Далмүеле, Руди Хардервиик болон доктор Волфганг Заумвебер нар, нүүр хуудасны загварыг гаргасан Марлене Элчиг, эх материалуудын форматыг гүйцэтгэх ажилд тусалж байгаа Итай Ной, доктор Моника Драэгер, цахим хуудасны үйл ажиллагааг удирдан явуулж байгаа Петер Греен, Кристиан Драэгер нарт талархлаа илэрхийлье. Эхүүдийг хянах, шүүх, дижиталчлах, лекцүүдийн аудио бичлэгийг бичигт буулгах, хянах, үйл ажиллагааны эрх зүй, бичиг хэргийн ажлыг хөтлөх болон энэ бүхэнд санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан, одоо ч үзүүлсээр байгаа хүмүүсийн нэрийг дурдаж дуусахгүй юм. Эдгээр бүх хүмүүстээ их баярлалаа.

Энэ цахим хуудас хамаг амьтанд үргэлжийн амар амгаланг авчрах болтугай.

 

Александер Берзин