Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Бидний тухай > Тусгай хэрэгцээт иргэдэд

Тусгай хэрэгцээт иргэдэд

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хувилбар

www.berzinarchives.com цахим хуудасны хуудас бүр нь текстийг ярианд хувиргах програмд зориулагдсан хувилбартай боловч ийм хэрэгцээнд тусад нь хувилбар хийх шаардлагатай байдаг. Гэвч бид энэ хувилбартаа цахим хуудасны бүх агуулгыг багтаасан бөгөөд байнга шинэчлэн сайжруулж байхыг зорин ажиллаж байна. Хувилбар нь хуудсыг ашиглахад тохиолддог шаардлагагүй үйлдлүүдийг байхгүй болгоно. Мөн энгийн хуудсанд байдаг төвд хэлний үг хэллэгийг хашилтанд галиглан оруулсныг шүүж гаргах шаардлага тулгараад байна. Учир нь текстийг ярианд хувиргадаг програм нь галигласан төвд үгийг зөв унших боломжгүй юм. Гэвч энэхүү цахим хуудасны тусгай хувилбарыг ашиглаж байх үедээ ч англи хэл дээрх чухал нэр томъёонуудын төвд хэлний дүйцэх утга болон тайлбарыг цахим хуудасны бүх хуудаснаас үгсийн тайлбар цэс рүү орж үзэх боломжтой. 

Хэдийгээр бид энэ цахим хуудсыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй болгох тал дээр анхаарч, чамгүй их хүч хөдөлмөр зарцуулсан ч олон олон хуудсыг улам илүү сайжруулах шаардлагатай байгааг хэлэх нь зүйтэй. Цаашид улам шаргуу ажиллахыг зорьж байгаа. Хэрэв танд тусгай хувилбарыг  ашиглахтай холбоотой аливаа хүндрэл гарвал  бидэнтэй холбоо барина уу.