Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Бидний тухай > Берзиний архив

Берзиний архив

“Амгалан ажрагсдын мөрийг анхааран авч, эрдмийг төгсгөн
Аливаад үзүүлэгч буяны садан хийгээд Бурхад дор мөргөмүү.
Эрдмийн их гуу сан үүнийг урьдын хийгээд өнийн утганд үзүүлэгч
Эдүгээ цагийн эрдэмт мэргэд дор бас мөргөмүү.

Энэхүү эрдмийн гуу сангаар аялагч хэн бүхэн
Сэтгэлийн тодрох хувийг олж, утгыг тунгаан,
Чухагт барин, шамдан судалж, амьтны тусад
Тэр мэт анхааран авах болтугай.”

“Орчлонд эргэлдэгч бүхэнд би
Номын утгын хурыг буулгах болтугай.”

II Цэнжаб Сэркон Ринбүүчи, Александер Берзин нар


Александер Берзиний гэрэл зурагБерзиний архив цахим хуудас нь Америкийн судлаач, зохиолч Александер Берзиний бүтээлийн цуглуулга юм. Тэрээр Энэтхэг улсад 29 жилийг Төвдийн Бурханы шашинд суралцаж, бүтээл хийж өнгөрүүлсэн бөгөөд өөрийн багш асан Цэнжаб Сэркон Ринбүүчигийн орчуулагчаар, мөн зарим үед Дээрхийн Гэгээн Далай ламын орчуулагчаар ажиллаж байжээ. Доктор Берзин 1980-аад оны эхэн үеэс өнөөдрийг хүртэл нийт 70 гаруй орны Бурханы шашны төвүүд болон их дээд сургуулиудад багшилж, лекц тавиад байна. 

Берзиний архивт Англи хэл дээр болон бусад хэд хэдэн орны хэл рүү орчуулагдсан 30 мянга гаруй хуудас материал, 800 гаруй цагийн аудио бичлэг хадгалагдаж байгаагаас дурдвал: 

  • Төвд эх бүтээлүүдийн орчуулга,эмхтгэлүүд
  • Хэвлэгдсэн ном болон гар бичмэлүүд
  • Берзиний тавьсан лекцийн аудио бичлэгүүд
  • Бичигт буулгасан лекцүүд болон лекцийн тоймууд 
  • Берзиний багш нарын тавьсан сургаалуудын орчуулга, тэмдэглэлүүд
  • Төвдийн Бурханы шашны мастерууд болон Лалын шашны судлаачидтай хийсэн хувийн уулзалтууд
  • Англи, Герман, Франц, Орос зохиол бүтээлүүдээс уншиж хийсэн тэмдэглэлүүд
  • Зурхай болон Бурханы шашны үг хэллэгийн Төвд-Англи товч толь
  • Берзиний дэлхийн улс орнуудаар хийсэн аялалын тэмдэглэлүүд, эргэцүүллүүд

Зөвхөн уншигчдын хандивын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг Герман улсад бүртгэлтэй Berzin Archives e.V. (gemeinnütziger Verein Register Nr. 2423Nz, Berlin) ашгийн бус байгууллага нь Берзиний архивыг эрхлэн гаргадаг бөгөөд Бурханы шашны дөрвөн уламжлалт ёс, Төв Азийн түүх, соёлын талаар олон орны хэл дээр үнэ төлбөргүй мэдлэг олгох зорилготой юм. 

Берзиний архив цахим хуудас нь дараах чиглэлийг голлодог:

  • Төвдийн өөр өөр ёсны судар болон тарнийн сургаалтай холбоотой тайлбар
  • Цогт цагийн хүрдэний сургаал, зурхай, Цогчин, Махамудра бүтээл 
  • Өөр өөр түвшний бүтээл, бясалгал хийх шат дараалалтай аргууд, судлах материалууд 
  • Төвдийн Бурханы шашны уламжлалыг Бурханы шашны бусад уламжлалтай харьцуулсан харьцуулалт
  • Бурханы шашны аргад тулгуурласан сэтгэлийн тэнцвэрт байдлыг төлөвшүүлэх гэх мэт сургалтын хөтөлбөрүүд
  • Лалын шашин болон Бурханы шашны түүхэн хэлхээ холбоо 

Тус цахим хуудсыг бүтээхдээ хуудас тус бүр нь нэг бүлэг хуудсанд холбогдож байх уламжлалт загварыг ашигласан. Дотоод холбоосууд нь тухайн хуудсын холбогдох бүлэг хуудсуудыг үзүүлнэ.

Энэхүү цахим хуудсыг 2001 оны 11-р сард буяны чин эрмэлзэлээр эхлүүлснээс хойш олны тус дэмжлэгтэйгээр өнөөг хүртэл өргөжин тэлсээр байна. Хийж гүйцэтгэх ажлуудыг дуусгахад тууштай хамтын ажиллагаа, олон жилийн уйгагүй хичээл зүтгэл  шаардлагатай байгаа бөгөөд энэ бүхэнд нь таны оруулах хувь нэмэр туйлын чухал юм. 

Таны үзүүлж чадах ямарч ур чадвар, хандивын тусламжийг бид хүндэтгэн хүлээн авах болно. Та өөрийн хүссэн хэлбэрээр бидэнд тусална уу:

Мөнгөн                   Ур чадвар

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл info@berzinarchives.com хаягаар холбоо барина уу.

 

Баярлалаа,


Берзиний Архив ашгийн бус, сайн дурын байгууллагын  
Ерөнхийлөгч 
Доктор Алдемар Хегевалд
 
карстэн бахэм
Кристиан Драегер

 

"Ус гатлах гэсэн нэгэнд гүүр, завь, усан онгоц,
алжаал тайлах гэсэн нэгэнд амрах арал,
айж гэрэл хайж буй нэгэнд дэн болж очих болтугай би."

Шантидева